“Оны шилдэг эмэгтэй -2019 ” өргөмжлөх ёслолын арга хэмжээ болон Боловсрол, Шинжлэх Ухаан, Инноваци» сэдэвт форум

Women in Education, Science and Innovation Forum
( 09:00 – 13:00 – Amorina Hall, Aniaraplatsen 2, Sollentuna bibliotek, 19121 Sollentuna)

Woman of the Year Awards Ceremony
(18:00 – 23:00 – Hilton Stockholm Slussen Guldgränd 8, 104 65 Stockholm, Sweden)

Энэхүү бүртгэл нь зөвхөн таны оролцох хүсэлтийг бүртгэх болон та бүхнийг найз нөхөдтэйгээ хамт суух ширээний сонголтоо хийх бололцоог олгох зориулалттайгаар хийгдэж байгаа болно. Бүртгүүлсэний дараа үйл ажиллагаанд оролцох төлбөрөө бидэнтэй холбогдон хийсний дараа таны бүртгэл баталгаажих болно гэдгийг анхаарна уу.
Үйл ажиллагаанд бүртгүүлсэнийхээ дараа та төлбөрөө Швед дахь данс руу шилжүүлэх ёстойг анхаарна уу.

Дансны мэдээлэлийг бүртгэлийн явцад харагдах бөгөөд мөн бидэнтэй холбогдон авч болно.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол, Их Британи болон Европын бусад орнуудад бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болж бизнесийн сүлжээг бий болгож ажиллах, эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр 2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм.

2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг анх ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил 8 дахь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны шилдэг Монгол эмэгтэй 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Боловсрол, Шинжлэх Ухаан, Инноваци» сэдэвт форумыг 2019 оны 6 дугаар сарын 1-нд Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотноо зохион байгуулахыг мэдэгдэхийн зэрэгцээ та бүхний хань ижил, ах дүү, найз нѳхѳд, түүнчлэн монголыг сонирхдог, монголчуудтай хамтран ажилладаг хүн бүрт нээлттэй байх болно.

Бүртгэл доорхи линкээр:

https://www.eventbrite.co.uk/e/women-in-education-science-innovation-forum-woman-of-the-year-2019-event-registration-59222111931?utm-medium=discovery&utm-campaign=social&utm-content=attendeeshare&aff=esfb&utm-source=fb&utm-term=listing&fbclid=IwAR2vZyiRp3dl787-tzCZpuZAOW1wF6K-mq7VRt-YCSnDVjOqk06JgPZDPkI 

 

Нэр дэвшигчдийн материалыг доорх хаягаар авч байна.

https://www.admwe-awards.org

 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг :

https://www.facebook.com/ADMW2011/

ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО
Хамтран Зохион байгуулагч
Швед дэх Монголчуудын Холбоо
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл

Leave a comment